Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Комплаенсийн мэргэжлийн зөвлөл

Байгуулагдсан: 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Мэргэжлийн зөвлөлийн дарга: Төрийн банкны Комплаенсийн хэлтсийн захирал Х.Гэрэлчулуун

Х.Гэрэлчулуун нь Эрхүүгийн улсын их сургуулийг бакалавар, магистр, Бээжин их сургуулийг магистр зэргээр тус тус дүүргэж улмаар Москвагийн их сургуулийн Докторын зэрэг хамгаалсан хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Ажлын гараагаа МҮЭХ-ноос эхлэн Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны 2 дугаар нарийн бичгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны байнгын төлөөлөгч, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга, Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан бөгөөд 2013 оноос Төрийн банкны Хуулийн газрын захирал, Комплаенсийн хэлтсийн захирлаар ажиллаж байна.

Twitter