Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ “ШИЛДЭГ БАНКИР” ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО...

Монголын Банкны Холбоо нь банкны салбарын мэргэжлийн байгууллага болохын хувьд салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэх, идэвх санаачлагыг хөхиүлэн дэмжих, улмаар олон нийт, салбарын хэмжээнд таниулах зорилгоор салбарын дээд өргөмжлөл болох “ШИЛДЭГ БАНКИР” хэмээх нэр хүнд бүхий шагналыг санаачлан бий болгож, 2012 оноос эхлэн шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай болж байна. Шилдэг банкирууд нь мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачлага, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан байх шалгууртай аж.

 “ШИЛДЭГ БАНКИР” шагналыг “Шилдэг БАНКИР” цол тэмдэг, Өргөмжлөл болон гурван сая төгрөг дагалдаж байгаа юм.

2012 оны “ШИЛДЭГ БАНКИР” -ууд:

Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн дэд орлогч О.Орхон

Голомт банкны дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн

Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Батбаяр

Улаанбаатар хотын банкны дэд захирал О.Банзрагч

Хадгаламж банкны Ахлах мэргэжилтэн С.Лхагвасүрэн

ХасБанкны Гадаад төлбөр, тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Галбадрах

Хаан банкны Сүхбаатар салбарын захирал Д.Ариунбат

Капитрон банкны Дархан салбарын захирал Ц.Рэнценсамбуу

Кредит банкны Орчуулагч-Референт, Дилер Д.Бота

Чингис хаан банкны Зээлийн удирдлагын газрын захирал Б.Жамбал

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Зээлийн ахлах эдийн засагч Т.Энхболд нар бөгөөд дээрх шилдгүүд нь цаашид банк санхүүгийн залуу мэргэжилтнүүдэд үлгэр дууриал болж, өөрсдийн туршлагаа түгээж, салбарынхаа хөгжлийн төлөө бусдыг манлайлан ажиллаж жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Twitter