Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөл

Байгуулагдсан: 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

Мэргэжлийн зөвлөлийн дарга: Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Н.Цэрэндаваа

Н.Цэрэндаваа нь 1998-2001 онд ШУТИС-ийн КТМС-ийг Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Голомт банкнаас эхэлж программ хөгжүүлэгч, ахлах инженер, хэлтсийн захирал, газрын захирал зэрэг албан тушаалуудыг тус тус хашсан байна. Мэдээллийн технологийн чиглэлээр банкны салбарт 15 шахам жил ажилласан туршлагатай. Банкны салбарт интернет банкны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл болон соронзон тууз нууцлал бүхий хадгаламжийн дэвтэр нэвтрүүлэх төсөл зэрэг олон томоохон төслүүдийг удирдсан байна.

Twitter