Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Санхүү, бүртгэлийн мэргэжлийн зөвлөл

Байгуулагдсан: 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр

Мэргэжлийн зөвлөлийн дарга: Хас банкны Санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр нь 2013 оны 1 дүгээр сараас ХасБанкны Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа 2005 онд ХасБанкны эрсдэлийн менежерээр эхэлсэн бөгөөд 2008 онд Эрсдэлийн Нэгдсэн Удирдлагын Газрын захирал, 2012 онд Санхүүгийн Удирдлагын Газрын захирлаар томилогдон ажиллаж байсан.

Г.Эрдэнэбаяр нь 2002-2006 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2010-2012 онд Японы Олон Улсын Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэргийг санхүүгийн чиглэлээр тус тус хамгаалсан ба Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA)-ийн нэгдүгээр зэргийн зэрэг горилогч юм.

Twitter