Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

​“Ариг” бүрхүүл

3-Р Сар 30, 2015

Ариг Банк та бүхэнд хуванцар эдлэлийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна.

Хуванцар эдлэл нь хотын хог хаягдлын 13%-ийг эзлэдэг ба 1960 онд хог хаягдлын нэг хувийг эзлэдэг байсантай харьцуулахад өндөр өсөлт харагдаж байна гэж АНУ-ын байгаль орчин хамгаалалтын байгууллага үзжээ.

Мөн энэхүү байгууллагаас дараах тоог гаргаж ирсэн юм. 2012 онд нийт 32 сая тонн хуванцрын хаягдал гарсан ба энэ нь хотын хатуу хог хаягдлын 12,7%-ийг эзэлж байна. 2012 оны хуванцар хаягдлын зөвхөн 9% дахин боловсруулагдсан гэсэн тоо байдаг юм байна.

Монгол Улсын хувьд ч мөн ялгаагүй хуванцар эдлэлийн хэрэглээ их байдаг. Тийм учир Ариг Банк та бүхэнд энэ төрлийн хог хаягдлыг багасгаж байгаль орчноо хамгаалах бас нэгэн аргыг танилцуулж байна. Бидний энэ удаагийн бүтээл бол гэрлийн бүрхүүл юм. Ариг Банкны ажилчид хотын гудамж талбайд хөглөрөн хэвтэх 130 ширхэг хуванцар савыг цуглуулж угааж цэвэрлэн орчин үеийн гэрлийн бүрхүүлийг бүтээлээ. Энэхүү гэрлийн бүрхүүл нь харахад өвөрмөц, өнгө үзэмж сайтайгаас гадна өөрөө эдийн засгийн хувьд бодит хэмнэлт болж байна.

Хоёрдогч түүхий эдээр хийгдсэн бүрхүүл нь Ариг Банкны Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийг дэмжиж буй нэг илрэл юм.

Ариг Банк та бүхнийг байгаль орчноо хамгаалахыг уриалж байна!