Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

"БАНКНЫ ТӨГӨЛ" Мод тарих нэгдсэн аян маргааш нээлтээ хийнэ.

5-Р Сар 15, 2014

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны нээлт маргааш буюу 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Тус аянг Монголын Банкны Холбоо, гишүүн банкууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын Ипотекийн Корпораци, Банк Санхүүгийн Академи зэрэг байгууллагууд нэгдэж байна.

Монголын Банкны Холбоо