Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Банк санхүүгийн салбарын хүний нөөцийн анхдугаар зөвлөгөөн

10-Р Сар 05, 2018


БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЗӨВЛӨГӨӨН 2018

“ТАЛЕНТЫГ УДИРДАХ ТЭРГҮҮН ТУРШЛАГА”

Улаанбаатар хот, Монгол Улс


Зохион байгуулагчид:

  • Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн
  • Монголын Банкны Холбоо
  • Банк санхүүгийн академи

Дэмжигч: Хадгаламжийн Даатгалын Корпораци

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 12

Байршил: Монголбанк, тавдугаар давхрын хурлын танхим

Бүртгэл: ЭНД дарж бүртгүүлнэ үү.


Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөн нь энэ жилийн хувьд “Талентыг удирдах тэргүүн туршлага” сэдвийн дор явагдах бөгөөд дотоодын болон гадаадын тэргүүн туршлагуудтай танилцаж, хэлэлцүүлэг хийх юм.

Уг арга хэмжээний онцлох илтгэгч нь талент менежментийн чиглэлээр Европт хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, олон улсын сургалтын шилдэг байгууллагуудын нэг болох Люксембургийн Их Вант Улсын House of Training институтын сургагч багш Вивиан Харнойс юм. Тэрээр өнөө үед маш чухал асуудлын нэг болоод байгаа цахим аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хэрхэн талентыг удирдах талаар олон улсын туршлагаас хуваалцана. Түүнчлэн, Монгол Улсын банкны салбарын хүний нөөцийн бодлогод гарсан томоохон дэвшил болох “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Банк санхүүгийн академийн зөвлөх, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа танилцуулна. Энэхүү суурь шаардлага нь банкны салбарт зээлийн хүү буурах урьдач нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Дээрх онцлох илтгэлүүдээс гадна, дотоодын банкуудаас дараахь чиглэлээр тэргүүн туршлагаа хуваалцана:
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт (Хасбанкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул)
- Талент менежмент (ХААН банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба)
- Сэтгэл зүйд сууриласан хүний нөөцийн удирдлага (Голомт банкны Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал)

Энэхүү зөвлөгөөнд дараахь чиглэлийн хүмүүс оролцох нь тохиромжтой:
- Банк, санхүүгийн салбарын хүний нөөц, талент менежмент хариуцсан албан тушаалтан, ажилтан
- Санхүүгийн салбарын бодлого боловсруулах, эрсдлийн түвшинг хянаж шалгах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын албан тушаалтан, ажилтан
- Банк, санхүү, хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн удирдах албан тушаалтан, ажилтан, багш, оюутнууд
- Компанийн захирал, хүний нөөц, талент менежмент хариуцсан удирдах албан тушаалтан, ажилтан


ХӨТӨЛБӨР

13:30 - 14:00

Оролцогчдын бүртгэл (А болон Б байрны хаалгаар тусгай хуваарийн дагуу зэрэг нэвтрүүлэх)

14:00 - 14:10

Нээлт

  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг
  • Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг
  • Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл
  • Банк санхүүгийн академийн Удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа

Модератор: Ш.Алтанцэцэг /Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал

Нэгдүгээр хэсэг:

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГААС СУРАЛЦАХ

14.10 - 14.30

ХАС БАНК – Сонгон шалгаруулалт /Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул/

14.30 - 14.50

ХААН БАНК – Талент менежмент /Хүний нөөц хариуцсан дэд захирал

Ш.Ганбямба /

14.50 - 15.10

ГОЛОМТ БАНК – Сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн удирдлага /Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал/

15.10 - 15.40

Асуулт, хариулт

Хоёрдугаар хэсэг:

МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ САЛБАРТ АЖИЛЛАХАД ТАВИГДАХ МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН СУУРЬ ШААРДЛАГА

15:40 - 16:10

Илтгэгч: Г.Дэлгэрмаа

“Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ

Асуулт, хариулт

16:10 - 16:30

Цай, кофе

Гуравдугаар хэсэг:

ОЛОН УЛС ДАХЬ ТАЛЕНТ МЕНЕЖМЕНТИЙН ТУРШЛАГА, ҮР ДҮН

16:30 - 17:30

Илтгэгч: Хатагтай Вивиан Харнойс

“Цахим аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн талентыг удирдах нь” олон улсын туршлага, амжилтын жишээ

Асуулт, хариулт

Дөрөвдүгээр хэсэг:

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

17:30 - 17.50

Модератор: Ш.Алтанцэцэг /Банк, санхүүгийн академийн захирал/

  • Банкны салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал
  • Банкнаас бусад санхүүгийн байгууллагын хүний нөөцийн байдал
  • Олон улсын тэргүүн туршлага
  • Түншлэл: Суурь шаардлагыг хэрэгжүүлэхэд Монголбанкны хяналт шалгалтын оролцоо

Панелист:

М.Адилбиш – Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал

Ж.Үнэнбат – Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал

Б.ГанцэцэгБанк бус санхүүгийн байгууллагын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Сургалтын хорооны дарга

С.Баатарболд – ХАС банкны салбарын удирдлагын захирал

17.50 - 18.00

Ш.Алтанцэцэг

  • Зөвлөмжийг танилцуулах
  • Зөвлөгөөний хаалт