Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“БАНК 90” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.

6-Р Сар 02, 2014

Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, Монголбанк, холбооны гишүүн банкууд хамтран зохион байгуулсан “Банк 90” үзэсгэлэн өнгөрөгч баасан гаригт буюу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Их Эзэн Чингис нэрэмжит талбайд амжилттай болж өнгөрлөө.

Үзэсгэлэнд Монголын Банкны холбоо, түүний гишүүн нийт банкууд, Хадгаламжийн даатгалын корпораци, Банк санхүүгийн академи зэрэг банкны салбарын байгууллагууд оролцож байгууллагынхаа түүхэн хөгжил, дэлгэрэнгүй танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэн олон нийтэд танилцуулсан юм.

Мөн түүнчлэн МУ-ын банкны салбарын түүхэн хөгжлийн үйл явдлыг харуулсан гэрэл зураг, салбарын хэмжээнд ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжүүдийг үзүүлсэн нь онцлог байлаа.

Ингээд үзэсгэлэнд оролцсон нийт байгууллагууддаа МБХ-ны нийт удирдлага, хамт олны өмнөөс талархсанаа илэрхийлье.

Монголын Банкны Холбоо