Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Банк 90” үзэсгэлэн маргааш буюу 5 дугаар сарын 30-ны өдөр болно.

5-Р Сар 29, 2014

Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, Монголбанк, холбооны гишүүн байгууллагууд хамтран, “Банк 90” үзэсгэлэнг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Их Эзэн Чингис Хааны талбайд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд холбооны нийт гишүүн банкууд болон бусад гишүүн байгууллагууд оролцох бөгөөд Банкны системийн үүсэл хөгжил, түүхийн гэрэл зургууд, банкны системд ашиглагдаж байсан хуучин тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлт 12 цагт эхлэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Банкны Холбоо