Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Барьцааны гэрээг бүртгэх үйл ажиллагааг сайжруулах тухай уулзалт болно.

1-Р Сар 31, 2013

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ), Мянганы Сорилтын Сан (МСС), ОККС болон Монголын Банкны Холбоо хамтран “Барьцааны гэрээг бүртгэх үйл ажиллагааг сайжруулах” талаар уулзалтыг 2013 оны 2-р сарын 7-ны өдрийн өглөө 9 цагт Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулах гэж байна.

Уг уулзалтанд хамтран зохион байгуулагч байгууллага бүрийн удирдах албан тушаалтан, төлөөлөгч нар оролцохоос гадна банкуудын эрсдэл, хууль, моргэйжийн зээл болон тусгай актив хариуцсан төлөөлөгч нар оролцох юм.

Уулзалтын үеэр Монгол улсын моргэйжийн систем ба барьцааны гэрээний бүртгэлийн одоогийн орчин болон орчин үеийн хандлагын талаар мэдээлэл өгч ярилцахаас гадна энэ талаар хамтран оролцогч байгууллагуудын байр суурь, барьцааны гэрээг бүртгүүлэхэд үүсдэг хүндрэл бэрхшээл, мөн үүнийг яаж шийдвэрлэх, хамтран ажиллах талаар санал хүсэлтийг банкуудын зүгээс сонсож, шийдвэрт хүрэхийг зорих юм.

Маш сонирхолтой хэлэлцүүлэг уулзалт болно гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд банкуудыг энэхүү уулзалтанд идэвхитэй оролцохыг урьж байна.