Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Голлох түүхий эдийн үнийн хандлага

5-Р Сар 29, 2013
Манай орны эдийн засаг эмзэг. Гарын таван хуруунд багтах тооны түүхий эдийн үнээс шууд хамааралтай. Дэлхийн зах зээлийн үнийг бид хянах бололцоогүй. Гэхдээ түүхий эдийн үнийг таамаглах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлж болно. Тиймээс “Мандал ассет менежмент”-ээс гаргасан түүхий эдийн үнийн чиг хандлага, үнийн уналтаас хамгаалах боломж эрсдэлийн судалгааг уншигч танд хүргэж байна. 
 
Зэсийн эхний уналт 28 хувь, хоёр дахь уналт 64 хувь, гурав дахь уналт 29 хувь байгаагаас дараагийнх нь дунджаар 40 хувийн уналт байх магадлалтай. Цаашдаа энэ байдал үргэлжлэх бөгөөд оны эцэст нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд байхаар байна.
Нүүрсний эхний уналт 66 хувь, хоёрдахь уналт 38 хувь байгаагаас дараагийнх нь дунджаар 52 хувийн уналт байх магадлалтай. Цаашдаа уг хандлага үргэлжлэх бөгөөд оны эцэст нэг тонн нүүрс 98-128 ам.долларын хооронд байхаар байна.
 
Төмрийн хүдрийн эхний уналт 21 хувь, хоёр дахь уналт 34 хувь, гурав дахь уналт 39 хувь байгаагаас дараагийнх нь дунджаар 31 хувийн уналт байх магадлалтай. Цаашдаа бууралт үргэлжлэх бөгөөд оны эцэст нэг тонн төмрийн хүдэр 95-133 ам.долларын хооронд байхаар байна.
Баррель нефтийн эхний уналт 67 хувь, хоёр дахь уналт 21 хувь, дараагийнх нь дунджаар 44 хувийн уналт байх магадлалтай. Цаашдаа буурах тренд үргэлжлэх бөгөөд оны эцэст нэг тонн баррель нефть 90-116 ам.долларын хооронд байхаар байна.
 
Экспортын орлогын уналтаас эдийн засагт үзүүлэх дарамт харьцангуй их байх нь дээрх судалгаанаас харагдаж байна. Мөнгөн дүнгээр нь авч үзвэл 2.2 тэрбум ам.долларын дарамт нь валютын нөөцөд том шок болж магадгүй гэх тооцоо гарчээ. Мөн төсвийн орлогын уул уурхайгаас хамаарах хамаарал томоохон эрсдэл авчирч болзошгүй. “Мандал ассет менежмент”-ийн эрсдэлийн багийн тооцооллоор бол дунджаар 847 тэрбум төгрөгөөр төсвийн орлого саарч магадгүй гэнэ.
 
Түүхий эдийн түүхэн уналтуудын дундаж дээр үндэслэсэн тооцооноос экспортын орлогын 37 хувь эрсдэлд орох боломжтой гэх судалгаа гарсан байна. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг юм. Тэгвэл түүхий эдийн үнийн уналтаас хэрхэн хамгаалах вэ. Мандал даатгалын эрсдэлийн ахлах менежер Ч.Анхбаяр “Судалгаанаас харахад түүний эдийн үнэ унах нь ойлгомжтой байна. Тиймээс түүхий эдийн уналтаас хедж хийх, санхүүгийн зарим арга хэрэгслээр эсрдэлээс хамгаалах нь туйлын чухал. Saxo trader-р фьючерс, CFD арилжааны хэрэгсэл зэс, нүүрс, төмрийн хүдэр, газрын тосыг хамгаалах бүрэн боломжтой байна. Өнөөгийн нөхцөл байдалд тохирох хувилбар бол форвард болон фьючерс санхүүгийн хэрэгсэл юм” гэв. 
Мэдээллийн эх сурвалж: www.mongolianeconomy.mn