Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ГОЛОМТ БАНК АЗТАЙ 3 ХАРИЛЦАГЧИЙНХАА ЗОРИЛГЫГ САНХҮҮЖҮҮЛЛЭЭ...

5-Р Сар 20, 2013

Голомт банк нийт харилцагчиддаа 2013 оны 2-р сарын 25-наас 7-р сарын 15-ны хооронд “Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аян зарлаж, 5-р сарын 3-ны өдөр эхний тохирлыг Боловсрол суваг телевизээр шууд дамжуулан хүргэж, азтай 3 харилцагчийг тодруулсан билээ. 

Урамшуулалт аяны хүрээнд нийт 6 азтанг тодруулахаас энэ удаа Норолхоогийн Батмөнх, Батдэлгэрийн Зоригоо, Баяраагийн Раднаацэрэн гэсэн 3 азтаны байр орон сууцтай болох гэсэн эрхэм зорилгод нь Голомт банк 10.000.000, 20.000.000, 30.000.000 төгрөгийн санхүүжилт хийх батламжийг гардуулсан юм. 
“Зорилгоо санхүүжүүлье” урамшуулалт аяны нөхцлийг илүү уян хатан, азтан болох боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд дараагийн тохирол 7-р сарын 19-ний өдөр болно. Эрхэм харилцагч та Голомт банкны хадгаламж, зээл, харилцах, карт, интернэт банк, мөнгөн шилжүүлэг зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг авахдаа оноо цуглуулж, авсан оноогоо сугалаа болгоод дараагийн 3 азтаны 1 болоорой. 
Азтан болсон харилцагчдын зорилгыг санхүүжүүлэхээс гадна Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах, худалдаа үйлчилгээний байгууллагуудаас худалдан авалт хийх эрхийн бичгүүдийг авах боломжтой юм.

Тус аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч хамрагдахыг хүсвэл Голомт банкны бүх салбар нэгж, тооцооны төв болон 1646 лавлах утсаар хандаарай. Та зорилгоо тодорхойл, харин зорилгодоо хүрэх боломжийг Голомт банк олгоно. 


Эх сурвалж: www.golomtbank.mn