Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Зайсан орчмын иргэдэд Голомт банк ойртлоо

9-Р Сар 05, 2012

Голомт банк салбар сүлжэээгээ өргөжүүлэн тэлж Зайсан орчимд ажиллаж амьдардаг иргэдэд хүрэх банк санхүүгийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Зайсан тооцооны төвийнхөө үйл ажиллагааг өнөөдөр эхлүүллээ. 

Зайсан дахь Оргил худалдааны төвийн дэргэд үүдээ нээсэн Голомт банкны Зайсан тооцооны төв банкны бүх төрлийн дэвшилтэт үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажиллаж тэдний банк санхүүгийн байнгын сонголт нь байхын төлөө хичээн ажиллана гэдгээ тус тооцооны төвийнхөн хэлж байна. 

Хүн ам ихээр төвлөрч, худалдаа бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй өрнөх болсон Зайсан орчимд банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк салбараа нээсэн нь банк санхүүгийн үйлчилгээ иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болсоны нэг илрэл гэдгийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн Л.Нарантуяа тус тооцооны төвийн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Сүүлийн хоёрхон сарын дотор өөртөө үйлчлэх банк, Smart банк зэрэг үйлчилгээнүүдийг салбартаа анхлан нэвтрүүлсэн Голомт банкны шинэ дэвшилтэт үйлчилгээнүүдэд дэргэдээсээ хамрагдах боломж Зайсан орчмын иргэдэд ийнхүү нээгдэж байна. Зайсан тооцооны төвийн үүд хаалга ажлын өдрүүдэд 10.00-19.00 цагийн хооронд таны өмнө нээлттэй байх болно.