Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ЗЭЭЛИЙН АНХНЫ БАТЛАН ДААЛТЫГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА

6-Р Сар 10, 2013

Монгол улсын арилжааны анхны КАПИТАЛ БАНК нь “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТ”-ын сантай хамтран ажиллах гэрээг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үзэглэсэн билээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд явуулахад шаардлагатай эх үүсвэрийг банкнаас авахад барьцаа баталгаа дутмаг аж ахуй нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан Зээлийн батлан даалтын сан нь Капитал банктай хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол улсад анх удаа 250.0 сая төгрөгийн батлан даалтыг гаргаж хамтын ажиллагаагаа амжилттай эхлүүллээ.

Капитал банк нь зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, харилцагч нартаа зориулж хот, хөдөөгийн 61 салбар, нэгжээрээ дамжуулан авах зээлийнх нь 60 хүртэлх хувьд батлан даалт гаргуулах таатай боломжийг олгож байна.