Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Зээл хүсэгч ямар материал бүрдүүлэх вэ?

6-Р Сар 19, 2013

Засгийн газраас хэрэгжүүлж буй нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээлийг банкууд даваа гаригаас олгож эхлээд байна. Энэ зээлд хамрагдахын тулд та дараах бичиг, баримтуудыг бүрдүүлэх юм.

Бүрдүүлэх материал

1.1 Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал:

  • Үндсэн болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Оршин суугай газрын Засаг даргын тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт
  • Худалдан авч буй орон сууцны өөрсдөөс санхүүжүүлж байгаа эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн талаарх баримт нотолгоо
  • Байр худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, шинэ байр бол Улсын комиссын акт

1.2 Цалингийн орлоготой зээл хүсэгч бол:

  • НДД-ийн хуулбал Албан тушаалын тэмдэглэлийн хамт хуулбарлах
  • Байгууллагаас цалингийн тодорхойлолтыг албан тушаал, ажилласан жилийн хамт тодорхойлсон албан бичиг
  • Хийснээрээ цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт
  • Нэмэгдэл хөлс, илүү хөлс, шагнал, урамшууллын нотлох баримт
  • Хөдөлмөрийн болон бусад гэрээ
  • Ажлын үнэмлэхний хуулбал
  • Цалингийн картын дансны хуулга

1.3 Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч бол

  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, холбогдох байгууллагын зөвшөөрөл, холбогдох гэрээ
  • Сүүлийн нэг жилийн болон татварын албанд тодорхойлсон орлогын тайлан, бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагын тооцоо, бараа материалын үлдэгдлийн тайлан, хар дэвтэр, дансны хуулга
  • Хуулийн этгээдтэй тохиолдолд ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт материал
  • Бизнесийн үйл ажиллагаа болон орлогоос хамааран бусад шаардлагатай нэмэлт баримт бичиг

Жич:

хамтран зээлдэгч үндсэн зээлдэгчийн нэгэн адил материал бүрдүүлнэ.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn