Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

КОРОНАВИРУСТАЙ ТЭМЦЭХ ЗОРИЛГООР ХЯТАДЫН ТӨВ БАНК ДАХИН ЗЭЭЛДҮҮЛЭХ ЗАМААР 300 ТЭРБУМ ЮАНИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ГОЛЛОХ КОМПАНИУДАД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.

3-Р Сар 04, 2020

Хятадын Ардын Банк (Төв банк) корона вирусын үзүүлэх нөлөөлөлтэй тэмцэх зорилгоор томоохон компаниудад зориулан, нийт 300 тэрбум юань (ойролцоогоор 43 тэрбум ам.доллар)-ийн санхүүжилт олгох “дахин зээлдүүлэх” схемийг нэвтрүүллээ.

Хятадын Ардын Банк уг санхүүжилтийн анхны багцыг 2020 оны 2-р сарын 10-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр олгосон байна.

Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Лью Гуочианг (Liu Guoqiang) хэлэхдээ “дахин зээлдүүлэх” бүтцийн дагуу Хятадын 10 мужид зээл олгох үйл ажиллагаа бүхий үндэсний хэмжээний томоохон 9 банкинд эх үүсвэрийг олгоно гэжээ.

Зөвшөөрөл авсан 9 банкнаас 3 нь бодлогын банкууд, үлдсэн 6 нь төрийн эзэмшил бүхий томоохон зээлдүүлэгчид байна. Үүнд:

  • Хятадын Хөгжлийн банк (China Development Bank)
  • Хятадын Экспорт-Импортын банк (The Export-Import Bank of China)
  • Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк (The Agricultural Development Bank of China)
  • Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк (Industrial and Commercial Bank of China)
  • Хятадын Хөдөө аж ахуйн банк (The Agricultural Bank of China)
  • Хятадын Банк (Bank of China)
  • Хятадын Барилга, байгууламжийн банк (China Construction Bank)
  • Харилцааны банк (Bank of Communications)
  • Хятадын Шуудан хадгаламжийн банк (Postal Savings Bank of China)

Хятадын Ардын Банкны салбараас доорх голлох 10 мужид үйл ажиллагаа явуулдаг тус бүр 3 хүртэлх банкийг сонгоно. Үүнд: Хубэй, Зэжиан, Гуандон, Хэнан, Хунан, Анхуй, Чунчин, Жианши, Бээжин, Шанхай.

Уг дахин санхүүжилтийг доорх 2 төрлийн ангилалд багтах байгууллагуудад олгоно.

· Үндэсний томоохон компаниуд Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хороо (ҮХШХ) болон Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн Яам (АҮМТЯ)-аар зөвшөөрөгдсөн жагсаалтын хүрээнд;

· Орон нутгийн хэмжээний томоохон аж үйлдвэрүүд, жагсаалтыг мужийн удирдлагуудын хэмжээнд шийдэгдэж, ҮХШХ, АҮМТЯ-д хүргүүлнэ.

Тусгай зээлийн хугацаа нь нэг жил бөгөөд хүү нь нэг жилийн бодлогын хүүнээс 1 нэгж хувиар доогуур байх ёстой байна. Харин бодлогын хүү нь одоогийн байдлаар 3.15% байгаа юм.

Эх сурвалж: chinabankingnews.com