Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

10-Р Сар 01, 2012

Ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чиглэсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахад илүү анхаарсан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг дэмжих, хуримтлалыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон, санхүүгийн тогтвортой байдлыг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсэн, Засгийн газартай урьд өмнөхөөс ч илүү нягт, харилцан уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах замаар бодлогоо уялдуулахаар төлөвлөснөөрөө онцлог болсон юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн батлана.