Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны удирдлагууд МонголБанкны шинэ ерөнхийлөгч Н.Золжаргалд баяр хүргэж уулзлаа.

9-Р Сар 27, 2012

Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч М.Болд, Дэд ерөнхийлөгч П.Даваа, Дэд ерөнхийлөгч М.Чингүүн, Гүйцэтгэх захирал Б.Найдалаа, Худалдаа, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар нар өнөөдөр МонголБанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд тус холбоо болон түүний гишүүн байгууллагуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч М.Болд холбооны үйл ажиллагаа, одоогийн болон цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа.

Мөн түүнчлэн монголын улсын банк санхүүгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн зорилт зорилгын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.