Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны ээлжит чуулган боллоо.

12-Р Сар 06, 2012

    Монголын Банкны Холбооны (МБХ) ээлжит VII чуулган 2012 оны 11 дүгээр сарын 30-нд Блю Скай Тауерын хурлын танхимд боллоо . Энэ удаагийнчуулганаар МБХ-ны ерөнхийлөгч М.Болд Холбооны зүгээс хийж гүйцэтгэсэн ажил, цаашдын зорилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар тайлан тавьж хэлэлцүүллээ. Чуулганаар Банкны салбарын эрхзүй хүрээнд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж арилжааны банкны удирдлагууд, Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо Мэргэжлийн Холбоод болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тус хэлэлцүүлэгийг Д.Жаргалсайхан /Эдийн засагч, банк санхүү хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн/ хөтлөн явуулж Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн, Сангийн яамны төслийн зөвлөх Г.Хаш-Эрдэнэ нар “Хадгаламжийн даатгалын талаар баримталж буй бодлого, тогтолцоог нэвтрүүлэх нь”  сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Нээлттэй хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж гарсан шийдвэр саналыг УИХ болон холбогдох газруудад бичгээр хүргүүлэхээр болсон байна. Мөн түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч М.Болд нь улиран ажиллахаар боллоо.

Монголын Банкны Холбоо