Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

6-Р Сар 17, 2013

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хүрээнд өнөөдөр Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, гарын үсэг зурлаа.

Ингэснээр энэхүү шинэ тогтолцооны хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгох зориулалт бүхий зээлийн эх үүсвэрийг Монголбанк гэрээ байгуулсан банкуудад байршууллаа.

Иргэд 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн энэхүү зээлд хамрагдахаар банкинд хүсэлтээ гаргах боломжтой.

Мэдээллийн эх сурвалж: www.mongolbank.mn