Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргахыг дэмжжээ

11-Р Сар 28, 2012

Засгийн газрын бямба гаригийн ээлжит хуралдаанаар ойрын хоёр жилд Хөгжлийн банкны таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэн, дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Олон улсын зах зээлд үнэт цаас арилжин олсон орлогыг нийгмийн халамжид зарцуулж, төсвийн алдагдал нөхөх бус эдийн засгаа эрчимж үүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжихэд зориулах аж.
Тухайлбал, төм өр замын сүлжээ, автозам, эрчим хүч, Тавантолгойн уурхай, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэнэ. Засгийн газрын үзэж буйгаар үнэт цаас гаргаснаар банкны зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, инфляцыг багасгах, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамааралтай санхүүгийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх боломж бүрдэх юм байна.

Мэдээллийн эх сурвалж: MONGOLNEWS.MN