Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Улаанбаатар хотноо ирэх 9 дүгээр сард Азийн банкуудын холбооны чуулган-XXX болно...

4-Р Сар 10, 2013

Азийн Банкуудын Холбооны 30-р Чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэхүү чуулганыг Монголын Банкны Холбоо зохион байгуулж байна. Чуулганы урьдчилсан ажлын хэсгийн уулзалт 4-р сарын 11 өдөр буюу маргааш болох юм. Чуулганы зохион байгуулалтыг хангах, харилцан мэдээлэл солилцох мөн түүнчлэн Азийн бүс нутгийн болон Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжилтэй холбоотой гол асуудлуудыг тодорхойлох, улмаар чуулганы үеэр хэлэлцэх сэдвүүдийг сонгох юм. Уулзалтад Азийн Банкуудын Холбооны УЗ-ийн гишүүд, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг 10-15 орчим хүний бүрэлдэхүүнтэй гадны төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Энэхүү урьдчилсан ажлын хэсгийн уулзалтын ивээн тэтгэгчээр Хадгаламж банк ажиллаж байна.