Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хаан Банк: “Хавдрын эсрэг үндэсний аян”-3 дахь жилдээ хэрэгжиж байна...

8-Р Сар 30, 2013

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ-ийн хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян” 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай хэрэгжиж, Монгол улс дахь хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц үйл ажиллагаа болон өргөжиж ирлээ.

2013 онд 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа энэхүү аяныг хавдрын өвчлөл өндөртэй 8 аймагт хэрэгжүүлэхээр болж гэрээг байгуулсан билээ. ХСҮТ-ийн ТХМЗ тасгийн эрхлэгч Г. Пүрэвдорж, ХСҮТ-ийн мэс заслын клиникийн удирдагч, мэс заслын зөвлөх эмч Я. Эрдэнэ-Очироор ахлуулсан багийнхан өнгөрч долоо хоногт Дорнод аймагт ажилласан бол энэ өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна.

Дорнод аймагт ажилласан хавдрын эсрэг аяныхны ажлын үр дүнгээс дурьдвал 1481 иргэнийг үзлэг шинжилгэээнд хамруулж,300 эсийн шинжилгээний дээж авснаас 2 элэгний хорт хавдар, 9 эмэгтэйчүүдийн хортой хавдрын тохиолдлыг илрүүлж яаралтай 16 хагалгааг хийж гүйцэтгэсэн байна.Мөн үтрээгээр хавдартай умайг авах хагалгааг орон нутагт анх удаа хийсэн юм.

2011 оноос эхлэн хэрэгжсэн энэхүү аянд ХААН Банк Сангаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийж эрсдэлт бүлгийн 40.000 гаруй иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулснаас168 яаралтай мэс засал хийж,2653 эрүүл мэндийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, ХААН Банкны ажилтнуудаас бүрдсэн сайн дурын идэвхтнүүд 500 байгууллагын 13600 иргэн, ЕБС-ийн 50000 сурагчид “хорт хавдрын эрсдэлд хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх” тухай сургалтыг зохион байгуулсан үр дүнтэй байна.