Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хаан Банк

8-Р Сар 21, 2014


ХААН Банк нь 1991 онд анх байгуулагдсан цагаасаа хойш 29 дэх жилийн арвин түүхийг бүтээж, үндэсний хэмжээний тэргүүлэгч арилжааны банк болтлоо өргөжөөд буй билээ. ХААН Банк Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах салбар нэгжээрээ дамжуулан нийт айл өрхийн 70 гаруй хувьд банк санхүүгийн цогц үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банк юм.

Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан ХААН Банк АТМ, мобайл банк болон бусад олон шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд анхлан нэвтрүүлсэн бөгөөд үүгээрээ уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилсэн юм.

Цахим банкийг хөгжүүлэх чиглэлээр хийсэн тасралтгүй хөрөнгө оруулалт болон тууштай хөдөлмөрийн үр дүнд ХААН Банк үндэсний хэмжээнд 160 гаруй Экспресс банк, 1,200 гаруй АТМ, 19,600 гаруй КҮБ (Картаар Үйлчлэгч Байгууллага), 25,000 гаруй ПОС машинтай хамгийн өргөн цахим банкны сүлжээ бүрдүүлээд байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар орон даяар хийгдэж буй интернэт банкны нийт гүйлгээний 45%, АТМ-ын гүйлгээний 78%, ПОС машины гүйлгээний 46%, мобайл банкны гүйлгээний 80%-ийг ХААН Банк дангаараа гүйцэтгэж байна. Бид харилцагчдадаа цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр олон сувгийн системд суурилсан цахим банкны үйлчилгээг илүү аюулгүй, шуурхай хүргэхээр зорьж байна.

Үндэсний тэргүүлэгч банк болохынхоо хувьд ХААН Банк нь банк санхүүгийн салбартаа харилцагчийн үйлчилгээгээр манлайлагч байх өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Бид цахим банкны шинэчлэл, өсөлт дэвшилтэд тулгуурлан салбар, тооцооны төв, Харилцагчийн мэдээллийн төв, цахим сувгуудаараа дамжуулан харилцагчийн үйлчилгээг улам сайжруулж Монголдоо тэргүүлэх хэмжээний харилцагч төвтэй байгууллага болох зорилго тавин ажиллаж байна. Бид цаашид ч нийгмийн хариуцлагын цар хүрээгээ тэлэхийн зэрэгцээ банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмуудыг баримтлан ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.khanbank.com хаягаас авна уу.