Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХасБанк 8(+/-1) хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ...

6-Р Сар 17, 2013


Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч ХасБанк нийт харилцагч, иргэддээ мөрөөдлийн орон сууцаа худалдан авахад нь зориулж жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууц худалдан авах зээлийг олгож эхэллээ. Жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцөл шалгуурыг хангаж буй хэн бүхэн ХасБанкны Улаанбаатар хот дахь нэр бүхий доорх салбарууд болон хөдөө орон нутаг дахь бүх салбар, тооцооны төвөөр дамжуулан зээлийн хүсэлтээ гаргахаас гадна зээлийн зөвлөгөө, бүрдүүлэх материалын зааварчилгааг авах боломжтой.
Мөн эрхэм харилцагч та өмнө нь авсан орон сууцны зээлээ 8 (+1) хувийн хүүтэй орон сууцны зээл рүү шилжүүлэхийг хүсвэл зээл авсан салбартаа хандан зээлээ хөрвүүлэх бүрэн боломжтой.
Таны зээлийн хүсэлтийг бид зохих журмын дагуу түргэн шуурхай шийдвэрлэж ажиллах болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг ХасБанкны 1888 дугаарын лавлах утас, бүх салбар нэгж, info@xacbank.mn хаяг болон www.xacbank.mn цахим хуудаснаас авна уу.
Улаанбаатар хотод зээл олгох салбар, тооцооны төвүүд
Салбарын нэр:
Утас:
Улаанбаатар хот дахь Тооцооны 01 дүгээр төв
311351
Чингэлтэй дүүрэг дэх Тооцооны 03 дугаар төв
312016, 317946
Баянзүрх дүүрэг дэх Тооцооны 05 дугаар төв
450479
Сонгинохайрхан дүүрэг дэх Тооцооны 06 дугаар төв
688113
Сүхбаатар дүүрэг дэх Тооцооны 08 дугаар төв
352599
Хан-Уул дүүрэг дэх Тооцооны 09 дүгээр төв
342025
Баянгол дүүрэг дэх Тооцооны 16 дугаар төв
363588
Улаанбаатар хот дахь Тооцооны 33 дугаар төв
454551
Орон сууцны зээлийн төв Ард салбар
317455
100 айл салбар Тооцооны 57 дугаар төв
354572
Налайх дүүрэг дэх Тооцооны 28 дугаар төв
70233369, 70233212
Багануур дүүрэг дэх Тооцооны 29 дүгээр төв
70210500, 70210599
Мөн орон нутаг дахь бүх салбаруудаар зээл олгож байна.
Зөв банк ХасБанк