Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХХБ: 29-р тусгай дунд сургуультай 9 дэхь жилдээ хамтран ажиллаж байна.

12-Р Сар 23, 2013


Худалдаа, хөгжлийн банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтмол хийдэг нэгэн ажил бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүждэг 29-р тусгай дунд сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн баяраар бэлэг өгөн баярлуулдаг бөгөөд энэ уламжлал тогтоод 9 жил болж байгаа юм.

Тус сургуулийн шинэ жилийн баяр өнгөрсөн баасан гарагт тохиож, 350 гаруй бяцхан сурагчдад баярын бэлгээ түгээж, баярлууллаа. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ 9 дэхь жилдээ шинэ жилийн бэлэг барин, баярлуулж буй юм.


Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор 29-р сургууль нь манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Хүн бүр баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд аав ээжтэйгээ уулзах боломжгүй байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүд ХХБ-ны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.