Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХХБ: 8 хувийн хүүтэй зээлийг олгоход бэлэн боллоо.

6-Р Сар 17, 2013

Засгийн газрын Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Худалдаа, хөгжлийн банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн хүлээж авах бөгөөд мөн энэ өдрөөс эхлэн ХХБ-нд орон сууцны зээлтэй хуучин харилцагчдаа 8 хувийн зээл рүү шилжүүлж эхлэх юм. Хуучин харилцагчдын хувьд шаардлага хангасан бол асуудлыг шуурхай шийдэж, 8 хувийн зээл рүү автоматаар шилжүүлэн, Тан руу холбоо барих болно.

Харин шинээр орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг авахаар ХХБ-ыг сонгон үйлчлүүлэх гэж буй иргэд Та бүхэн өөрт ойр байрлах ХХБ-ны салбар, тооцооны төвд очин зөвлөгөө авч, материалаа бүрдүүлэн, хүсэлтээ гаргах боломжтой. ХХБ-ны салбар, тооцооны төвүүдийн хаяг, байршлыг эндээс авна уу.

Монголын банкны салбарт орон сууцны зээлийг түлхүү олгох бодлогыг баримталсаар ирсэн Худалдаа, хөгжлийн банк, санхүүгийн таатай бус жилүүдэд ч тасралтгүй орон сууцны зээлийг иргэддээ олгож байсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХХБ-ны бүх салбар, тооцооны төвүүдээс болон 1977 дугаарын утаснаас авна уу.

Худалдаа, хөгжлийн банк