Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Хөгжлийн банк

8-Р Сар 09, 2014

Монгол Улсын Хөгжлийн Банк /МУХБ/ нь 2011 оны 5 дугаар сарын 12-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Монгол улсын стратегийн чухал бөгөөд тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэн улмаар Монгол улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах үйлст хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. 2011 оны 2 дугаар сарын 10-ны Засгийн Газрын 15-р тогтоолын дагуу Улсын Их Хурлын шийдвэрт заасан дараахь төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтаар хэрэгжүүлэхээр болсон юм. Үүнд:

  • “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”;
  • “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”;
  • “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтанд орсон төсөл, хөтөлбөр.


Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоол, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаар тогтоолыг тус тус үндэслэн эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бондыг дотоод, гадаадын зах зээлд гаргаж бүрдүүлэхээр болсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dbm.mn-ээс авна уу.