Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХАСБАНКААР ДАРААЛАЛГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛЛОО

3-Р Сар 10, 2015

ХасБанк Монгол улсын Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ийн хөтөлбөрийн Манлайлагч байгууллагын хувьд ТоС-ийн зарчмуудад үйл ажиллагаагаа нийцүүлэх ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.

ТоС-ийн 8 зарчмын 1 болох Банкны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зарчмын дагуу ХасБанкны бүх салбар нэгжүүд 2015 оны 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүйгээр үйлчилдэг боллоо. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны цахим хуудас болон facebook хуудаснаас үзнэ үү.