Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ШИЛДЭГ БАНКИР шагналын эздийг тодруулж байна...

12-Р Сар 21, 2012

Монголын банкны холбоо бол эгнээндээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд, банкны бус санхүүгийн компаниуд, банк санхүүгийн мэргэжилтгнүүдэд сургалт явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн мэргэжлийн холбоо билээ. Мэргэжлийн холбооны хувьд МБХ-ны үндсэн зорилго нь банк, санхүүгийн салбарын хөгжилд мэргэжилтнүүдийн мэдлэг оюун, хүч нөөцийг нэгтгэн дайчилж, хувь нэмэр оруулах, мэргэжлийн нийтлэг эрх ашгийг төлөөлөх, хамгаалах юм.

Монголын Банкны Холбоо гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр банк санхүүгийн мэргэжлийн дээд өргөмжлөл “ШИЛДЭГ БАНКИР” хэмээх нэр хүнд бүхий шагналыг санаачлан бий болголоо. Шилдэг банкирууд нь мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээр хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачлага, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан байх шалгууртай юм. “ШИЛДЭГ БАНКИР” шагналыг “Шилдэг БАНКИР” цол тэмдэг, Өргөмжлөл болон 3 сая төгрөг дагалдана.

Удахгүй тодрох ШИЛДЭГ БАНКИР-ууд маань банк санхүүгийн залуу мэргэжилтнүүдэд үлгэр дууриал болж, өөрсдийн туршлагаа түгээж, салбарынхаа хөгжлийн төлөө бусдыгаа манлайлан, улам хичээн зүтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэг бид бүгд эргэлзэхгүй байна.

 

Монголын Банкны Холбоо