Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“ШИЛДЭГ БАНКИР” ШАГНАЛЫН ЭЗЭД ТОДОРЛОО...

1-Р Сар 09, 2013

Монголын Банкны Холбоо нь банкны салбарын мэргэжлийн байгууллага болохын хувьд салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэх, идэвх санаачлагыг хөхиүлэн дэмжих, улмаар олон нийт, салбарын хэмжээнд таниулах зорилгоор салбарын дээд өргөмжлөл болох “ШИЛДЭГ БАНКИР” хэмээх нэр хүнд бүхий шагналыг санаачлан бий болгож, 2012 оноос эхлэн шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлалтай болж байна. Шилдэг банкирууд нь мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачлага, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан шилдгүүд байх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шагналыг “Шилдэг БАНКИР” цол тэмдэг, Өргөмжлөл болон гурван сая төгрөг дагалдаж байгаа юм.

2012 оны “ШИЛДЭГ БАНКИР” -ууд нь:

Голомт банкны дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн

Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Батбаяр

Капитрон банкны Дархан салбарын захирал Ц.Рэнценсамбуу

Кредит банкны Орчуулагч-Референт, Дилер Д.Бота

Улаанбаатар хотын банкны дэд захирал О.Банзрагч

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Зээлийн ахлах эдийн засагч Т.Энхболд

Хаан банкны Сүхбаатар салбарын захирал Д.Ариунбат

Хадгаламж банкны Ахлах мэргэжилтэн С.Лхагвасүрэн

ХасБанкны Гадаад төлбөр, тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Галбадрах

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн дэд орлогч О.Орхон

          Чингис хаан банкны Зээлийн удирдлагын газрын захирал Б.Жамбал нар бөгөөд дээрх шилдгүүд нь цаашид банк санхүүгийн залуу мэргэжилтнүүдэд үлгэр дууриал болж, өөрсдийн туршлагаа түгээж, салбарынхаа хөгжлийн төлөө бусдыг манлайлан ажиллаж жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Банкны Холбоо