Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирлаар П.Даваа томилогдлоо.

3-Р Сар 13, 2013

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар тус банкны тэргүүн дэд захирал П.Давааг Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон, энэ тухай Монголбанкинд хүргүүллээ.

 

П.Даваа нь эрхзүйч, банк санхүү-эдийн засагч чиглэлээр мэргэшсэн бөгөөд ажлын гараагаа Монголбанкнаас эхэлсэн бөгөөд 1985-1991 онд хянагч-нябо, эдийн засагч, 1991-1996 онд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яаманд нягтлан бодогч, 1996-2000 онд Сэргээн босголтын банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Актив Пассивын Газрын захирал, 2000-2006 онд Сангийн яаманд Зээлийн хэлтсийн дарга, 2006 оноос одоог хүртэл Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллахдаа хүний нөөцийн менежер, Тамгын газрын захирал, Дэд захирал, Гүйцэтгэх захирлын орлогчын албыг тус тус хашжээ. Мөн 2011 оноос Монголын Банкны Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. П.Даваа нь банк санхүүгийн салбарт хорь гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан юм.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг ирж буй он жилүүдэд удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн П.Даваа захирлынхаа цаашдын ажил үйлсэд Монголын Банкны Холбооны удирдлага болон нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс амжилт хүсье!