Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр

Дэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр

Монгол Улсын банк санхүүгийн системд байгаль орчин, нийгэмд ээлтэй тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийг дэмжин нийт банкууд Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд болон салбарын удирдамжуудыг 2015 оны I улирлаас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эдгээр зарчмуудыг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт хийх, зээл олгох зэрэг аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа зарим харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тооцоолдог болох, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр зэрэг байгаль орчин, нийгмийн өндөр эрсдэлтэй салбаруудад тусгай шаардлагуудыг тавих, мөн банк өөрөө үлгэрлэн манлайлах хүрээнд банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэйгээр банкны үйл ажиллагааг явуулах гэх мэт тодорхой ажлуудыг хийж байна.

Байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагааг явуулах энэ хандлагыг Монгол Улс хэрэгжүүлж эхэлж буй нь ирээдүйдээ оруулж буй эерэг бөгөөд бодит хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ даян дэлхийн ногоон хөгжлийн үйлст нэгдэж буй том алхам юм.

ТоС хөтөлбөр аль хэдийн олон улсад сайн туршлага болж танигдсан бөгөөд Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Холбооноос 2017 оны 12 дугаар сард “Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо”-г үүсгэн байгуулсан.

Дэлгэрэнгүй