Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

АРИГ БАНК ЦАХИЛГААНЫХАА 50%-60%-ИЙГ НАРНЫ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭС АВЧ ЭХЭЛЛЭЭ.

8-Р Сар 07, 2015


Ариг Банк Герман улсын BSD Energy болон BT ХХК инженеринг компаниудтай хамтран Photovoltaic (PV) system буюу нарны үүсгүүрийн системийг дэмжих байрны дээвэр дээрээ суурилуулан ашиглаж байна.

Энэхүү PV системийн гаргах цахилгааны эрчим хүчийг барилгынхаа цахилгааны сүлжээнд холбосноор бид дотоод хэрэгцээндээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломжтой болж байгаа ба тус төхөөрөмж нь одоогоор 10 кВт.ц-ийн хүчин чадалтай. Энэ нь манай банк цахилгааны хэрэгцээнийхээ 50-60%-ийг сэргээгдэх нарны эрчим хүчээс авах боломжийг бий болгож, цахилгааны зардалдаа бодит хэмнэлтийг үүсгээд байна.

Мөн Ариг Банк цахилгааны хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангаснаар байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад /нүүрсний хэрэглээг бууруулж/ бодитой хувь нэмэр оруулах боломжтойгоос гадна тог тасардаг асуудлаас хамаарахгүй, банкны үйл ажиллагаа тогтвортой, найдвартай явагдах нөхцөлийг ханган ажиллах боломжтой боллоо.

Монгол орны газар нутагт нарны өндөр цацрагтай, мөн цэлмэг өдөр олон тул бид нарны эрчим хүчийг бүтэн жилийн турш ашиглах боломжтой гэсэн үг. Тиймээс та бүхэн сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, цахилгааны хэрэглээгээ бууруулж эдийн засгийн хэмнэлтийг бий болгохоос гадна агаарын бохирдлыг багасгах том үйлст идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

Ариг Банктай холбогдож сэргээгдэх нарны эрчим хүчний ашиглалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллахыг хүсвэл манай банкны 70133060 утсаар эсвэл доорх хаягаар холбогдоно уу.

BSD Энержи

Бөрнхард Шултинхаус

Гүйцэтгэх захирал:

Утас: (976) 77003535, (976) 99116337

Имейл: info@bsd-energy.com

BT ХХК

Намсрайн Дорж

Ерөнхий захирал

Утас: (976) 350013, (976) 99116337

Имейл: info@buildtech.mn