Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

"Ариг" хогийн сав

4-Р Сар 20, 2015


Ариг Банкны хамт олон бид уншигч та бүхэндээ урьд урьдныхаа мэдээгээр хуванцар сав нь юунаас бүтдэг, яагаад хортой мөн хоёрдогч түүхий эд ашиглан юу хийж болох талаар бичиж байсан ба та бүхнийг санаа авч Ариг буйдан, Ариг бүрхүүл хийж эхэлсэн гэдэгт найдаж байна.

Энэ удаа хуванцар хаягдлыг дахин ашиглаж байгаль орчноо хамгаалж, эдийн засгийн үр ашгийг хүртэж болох тухай мэдээгээ үргэлжлүүлэн хүргэж байна. Өмнөх мэдээгээр хүргүүлж байсан буйдан болон гэрлийн бүрхүүлийг хийх явцад олон тооны бөглөө үлдсэн юм. Бөглөө нь мөн л өндөр нягтралтай полиэтилен агуулдаг хуванцар учраас байгальд удаан шингэдэг. Иймд Ариг Банк бөглөөг хаялгүйгээр дахин нэг бүтээгдэхүүн хийлээ.

Ундааны савны бөглөөг ашиглан өнгөлөг хогийн сав хийснийг та бүхэн зургаас харж байна. Нэг хогийн савыг хийхэд нийт 336 ширхэг ундааны бөглөө орсон ба 2 өдрийн дотор манай Өрх засах багийн хамт олон хийж бэлэн болгожээ. Хуванцар хаягдлаар өөрсдийн өдөр тутмын хэрэгцээтэй эд зүйлсийг хийж ашиглах нь байгальд ээлтэй байхаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна. Хогийн савны зах зээлийн үнэ 25,000₮ учир бодитой хэмнэлт гарлаа.

Ариг Банк та бүхнийг хоёрдогч түүхий эдийг ашиглан байгаль орчноо хамгаалахыг уриалж байна!

Ариг Банк