Dual vocational training for bank front officers

Хөтөлбөрийн тухай

ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ц.Болорын санаачилгаар уг төслийг ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан (Sparkassenstiftung), Монголбанк хамтран хэрэгжүүлж, Холбоо дэмжин ажиллаж байна.

Төслийн хүрээнд МУ-ын арилжааны банкууд олон улсын жишиг бүхий фронт оффисын мэргэжилтнүүдтэй болох, бэлтгэгдсэн сургагч багштай болох, олон улсын сургагч багш болон экспертүүдээс туршлага судлах, Эдийн засгийн нөхцөл, Хадгаламж, Харилцах данс, төлбөр тооцоо, Зээл, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Харилцагчтай үр дүнтэй харилцах, санхүүгийн бүтээгдэхүүн борлуулах, Хууль эрх зүйн үндэс гэсэн 7 модуль сургалт бүхий Банкны нэгжийн үйл ажиллагааг сайжруулах хичээлийн сантай болох, 7 модуль бүхий сургалтаар баталгаажсан банкны фронт оффисын мэргэжилтний суурь стандарт гарах, Банкны “Ментор хөтөлбөр” боловсруулахад гарын авлага бий болох, дадлага туршлагатай болох, мэргэшсэн удирдах ажилтантай болох зэрэг олон ажлуудыг зорин ажиллаж байна.

Уг төсөл нь чиглүүлэх шатандаа 2 жил хэрэгжих бөгөөд 8 жил хүртэлх хугацаанд сунгах боломжтой юм.