Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Финанс Монголиа 2013” санхүүгийн анхдугаар үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа...

2-Р Сар 24, 2013

“Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн Зохицуулах Хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК болон “Мишээл групп” ХХК хамтран “Финанс Монголиа 2013” санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг Мишээл экспод хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монголын Банкны Холбооны гишүүн арилжааны банкууд, брокер, дилерийн компаниуд, аудитын байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллагууд гэх зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагууд оролцлоо. Үзэсгэлэнд оролцсоноор үнэт цаас, хувьцаа, даатгал болон зээл хүсэх талаар мэдлэг олгох үнэ төлбөргүй нэгдсэн сургалтанд хамрагдсанаас гадна санхүүгийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдсэн нь онцлогтой байлаа.