Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

3 дугаар сарын 10-17-ний өдрүүд - “Дэлхийн мөнгөний долоо хоног”

3-Р Сар 06, 2014

Child Youth Finance International хөдөлгөөн, Монголын Банкны Холбоо, Гишүүн банкууд, Монголбанк болон Монголын Хөрөнгийн биржтэй хамтран “Global Money Week 2014” олон улсын арга хэмжээг Монгол Улсад “Хүүхэд бүр санхүүч” уриан дор 2014 оны 3 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү олон улсын арга хэмжээ нь Хүүхэд, залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон иргэний эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг арга хэмжээнд 2012 онд 21 орны 33,000 хүүхэд багачуудыг хамарч чадсан бол өнгөрсөн жил 80 гаруй орны 1 сая гаруй хүүхэд багачууд оролцож, 403 байгууллага дэмжин хамтарч ажилласан байна.

Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор Монголын Банкны Холбооноос санаачлан  гишүүн банкуудаар дамжуулан ” Дэлхийн мөнгөний долоо хоног”-ийн хугацаанд хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээний тухай  дэлгэрэнгүй мэдээллийг www.mba.mn болон www.globalmoneyweek.org –аар авах боломжтой.