Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ГОЛОМТ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Ч.МӨНХЦЭЦЭГ ТОМИЛОГДЛОО.

1-Р Сар 07, 2014


Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 12-р сарын 19-ний өдрийн хурлаар тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталж, даргаар Чүлтэмийн  Мөнхцэцэгийг томиллоо. 

Ч.Мөнхцэцэг нь 1996-1998 онд Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцаа болон Үнэт цаасны арилжааны албанд ажиллаж байсан бөгөөд 2004 онд Дэлхийн банкинд зөвлөх, 2004-2006 онд АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчөөр болон санхүү, хөтөлбөр хариуцсан менежер, 2007-2010 онд “Непко” хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал, 2010 оноос “Тойм” сэтгүүлийн ерөнхий захирал, 2012 оноос Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.  

Орос-Зөвлөлтийн 3-р дунд сургуулийг төгсөж, 1988-1993 онд Политехникийн их сургуулийг уул уурхайн цахилгаан механик инженерийн мэргэжлээр, 1998-2001 онд АНУ-ын Жонс-Хопкинсын их сургуулийг олон улсын бизнес санхүүгээр мэргэшсэн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна. 

Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Ч.Мөнхцэцэг даргад Монголын Банкны Холбооны нийт гишүүд, удирдлагын өмнөөс ажлын амжилт хүсье.