Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ГОЛОМТ БАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛААР Л.БОЛОРМАА ТОМИЛОГДЛОО

1-Р Сар 07, 2014


Голомт банкны Хөрөнгө оруулалтын банк хариуцсан Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормааг томиллоо. 

Л.Болормаа нь банк, санхүүгийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1992-1996 онд “Ардын банк”-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирал,  Зээлийн газрын захирал, Гадаад валютын зээлийн газрын захирал, 2000-2009 онд “Дойче банк”-ны Хойд Америкийн банк санхүү, брокер дилерийн салбарыг хариуцсан дэд ерөнхийлөгч, 2011-2012 онд “Хөгжлийн банк”-ны тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан. 2009 оноос өнөөдрийг хүртэл санхүүгийн зөвлөгөө өгөх “Би Эф Эй Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж  ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. 

МУИС-ийг банк санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж улмаар АНУ-ын Виржиния мужийн Политехникийн их сургуулийг олон улсын эдийн засгийн магистр, Японы Олон улсын их сургуулийг бизнес, санхүүгийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн, Итгэмжилсэн Санхүүгийн Шинжээч /CFA/ цолтой. 

Голомт банкны Тэргүүн дэд захирлын албан тушаалд шинээр томилогдсон Л.Болормаа захиралд Монголын Банкны Холбооны нийт удирлагууд болон гишүүдийн өмнөөс цаашдын ажио хөдөлмөрт өндөр амжилт хүсье.