Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбоо бүл нэмлээ…

1-Р Сар 25, 2013

 

 

               МБХ нь үйл ажиллагааны хүрээгээ тэлж, гишүүнчлэлийн ангиллаа нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ижил зорилготой санхүүгийн байгууллагууд, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудыг Холбоондоо гишүүнээр элсүүлж эхлээд байгаа билээ.

 

               Үүнтэй холбоотойгоор Standard Chartered Bank, Монголын Ипотекийн Корпораци ХХК, Зээлийн Мэдээллийн Төв ХХК болон Мэдлэггүүр ХХК-ууд гишүүн болох хүсэлтээ ирүүлснийг Холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.  

 

               Холбоо нь өөрийн нийт гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн хүсэл зоригийг төрийн эрх бүхий байгууллагад төлөөлөн илэрхийлэх, гишүүдийн боловсон хүчний сургалт, давтан сургалтад дэмжлэг үзүүлэх, мөн түүнчлэн банк, санхүүгийн салбарын бодлого, үйл ажиллагаатай холбоотой болон гишүүдийн өмнө нийтлэгээр тулгамдсан асуудлаар хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах зэрэг олон талын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Холбооны гишүүн болсноор дээрх өгөөж боломжуудыг хүртэх боломжтой болж буй юм.

 

Манай Холбоо нь бүл нэмж, хүрээгээ өргөжүүлж байгаад бид баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж Монгол Улсын банк санхүү, эдийн засгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.