Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

ХААН Банк Монгол улс дахь Худалдааны санхүүжилтийн үйлчилгээг хамгийн идэвхтэй үзүүлэгч банкаар 3 дахь жилдээ дахин тодорлоо...

5-Р Сар 20, 2013

Хаан Банк нь дэлхийн 60 гаруй банк, санхүүгийн байгууллага түүний дотор олон улсын хэмжээнд худалдааны санхүүжилтийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-тай хамтран худалдааны санхүүжилтийн үйлчилгээг өөрийн харилцагч нарт үзүүлэн ажилладаг билээ. ХААН Банк нь EBRD-ны Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт Аккредитив нээгч банкаар 2007 онд   элсэж эхэлснээс хойш EBRD-с олгосон худалдааны санхүүжилтийн шугамыг ашиглан  харилцагчиддаа худалдааны хөнгөлөлттэй зээл болон  баталгаа гаргуулах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

EBRD-ийн Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр нь худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын банкуудаас хамгийн идэвхтэй Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг нэг банкыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд энэ удаагийн сонгон шалгаруулалтыг Турк улсын нийслэл Станбул хотноо 2013 оны 05 сарын 09-ны өдөр зохион байгуулан 2012 оны Монгол улсын  хамгийн идэвхтэй Худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банкаар ХААН Банк дахин 3 дахь удаагаа тодорлоо. ХААН Банк нь 2009 болон 2011 онуудад тус шагналын эзэн болж байсан бөгөөд энэ удаагийн амжилт нь Монгол улсын Худалдааны санхүүжилтийн салбар дахь ХААН Банкны оролцоо, хувь нэмэр өсөн нэмэгдэж байгааг дахин бататгаж байна.
ХААН Банк нь EBRD-тай 2013 оны 04 сарын 17-ны өдөр Сэргээгдэх зээлийн гэрээг үзэглэсэн бөгөөд  энэхүү гэрээний хүрээнд өөрийн үйлчлүүлэгч нарт уян хатан нөхцлөөр олгох Худалдааны хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийхээ эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэхээр болсон юм.
Энэ дашрамд ХААН Банкыг Монгол улсын 2012 оны хамгийн идэвхтэй худалдааны санхүүжилтийн үйлчилгээ үзүүлэгч банкаар 3 дахь удаагаа дахин шалгарахад дэмжлэг үзүүлэн ажилласан Хаан Банкны харилцагчиддаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг явуулахад олон талын дэмжлэг үзүүлж ирсэн EBRD-н Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрийн нийт хамт олон болон нийт харилцагч банкууддаа дахин талархал илэрхийлье.

Эх сурвалж: www.khanbank.com