Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Оюутнуудын дунд хүлээлт болтлоо өргөжиж буй “Банкны олимпиад” болно...

4-Р Сар 12, 2013

ХААН банк нь банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нээн илрүүлэх, ажил олгогчдод өөрсдийгөө таниулах боломжийг олгох,  ирээдүйн ажлын байраа олоход нь хувь нэмрээ оруулах зорилгоор “Банкны  олимпиад”-ыг 2 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд ХААН банк боловсролын салбарт байнга хөрөнгө оруулалт хийдэг билээ.  Харин одоо залуусын ажил эрхлэлтийг дэмжих, залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд бодит өөрчлөлтийг хийж эхлээд байгаа нь энэхүү “Банкны олимпиад” юм. 

Тус олимпиадын эхний 5  байранд орсон оюутнуудыг ХААН банкинд  ажиллах урилгаар урамшуулах бөгөөд анхдугаар олимпиадад амжилттай оролцсон оюутнуудаас хэд хэдэн залуус манай банкнаас ажлын гараагаа эхлүүлээд байна. 

Оюутнуудын дунд хүлээлт болтлоо өргөжиж буй “Банкны олимпиад” 2013 оны 4 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд болж банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнуудыг шалгаруулах юм.