Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Зээлийн өр төлбөрийг барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.

3-Р Сар 22, 2013

Монголын Банкны Холбоо нь банкны тусгай активын нэгж буюу зээлийн өр төлбөр барагдуулах асуудлыг хариуцдаг нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалтыг зохион байгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлага хийсэн бөгөөд уулзалтын үр дүнд “шүүхийн шийдвэр заавал биелэгдэх” зарчим өнөөгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн мөрдөгдөж чаддаггүй, хүндрэл чирэгдэл ихтэй, зохих өөрчлөлт шинэчлэлт хийх талаар харах шаардлагатай гэж дүгнэсэн талаар өмнө мэдээлэл хүргүүлж байсан билээ.

Дээрх санал, шийдвэрийн дагуу Холбоо нь Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Хаан банктай хамтран “Зээлийн өр төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудлын Топаз танхимд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгийн ивээн тэтгэгчээр Хаан банк оролцож байна.

Энэхүү хэлэлцүүлгээр иргэний хэргийн тэр дундаа зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд үүсч гардаг хүндрэл, бэрхшээлийн талаар бодит мэдээллийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран шийдэлд хүрэхийг зорих юм.