Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“Жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын өмнө тулгарч буй хүндрэлүүд болон тэдгээрийг үр дүнтэй даван туулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт судалгааны уралдааны дүн гарлаа

12-Р Сар 20, 2013

Банк Санхүүгийн Академиас 2013 оны 11 сард банк болон санхүүгийн салбарт ажиллаж байгаа залуу банкирууд болон банк санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулийн ахлах ангийн оюутнуудын дунд “Жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлэхэд банк, санхүүгийн байгууллагуудын өмнө тулгарч буй хүндрэлүүд болон тэдгээрийг үр дүнтэй даван туулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт судалгааны уралдааныг зарлан эхлүүлсэн бөгөөд өчигдөр буюу 2013 оны 12 сарын 19-ний өдөр Монголын Банкны Холбоо болон Банк Санхүүгийн Академиийн хамтран зохион байгуулдаг "Executive series VIII" нээлттэй хэлэлцүүлэгт шалгарсан багууд маань илтгэлээ тавьж, хэлэлцүүлэг хийн, уралдааны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Судалгаанд банк болон санхүүгийн салбарт ажиллаж байгаа залуу банкирууд болон Их дээд сургуулийн оюутнууд маш идэвхитэй оролцож, дараах багууд маань судалгааны ажлуудаа маш амжилттай гүйцэтгэсэн бөгөөд эхний гурван байрыг шалгарууллаа.

Байр

Банк

Овог

Нэр

Шагнал


1 байр

Худалдаа хөгжлийн банк

Батболд

Хуншагай

500,000 төгрөг

Галсанжамц

Энхлхагва


2 байр


Капитрон банк

Сайнбаяр

Мөнхбилэг

300,000 төгрөг

Хишигт

Ариунтуяа


3 байр

Голомт банк

Сэргэлэн

Тулга

200,000 төгрөг

Улаанбаатар хотын банк

Эрдэнэбат

Мягмарсүрэн

Судалгааны уралдааны гол зорилго нь судалгаагаар гарч ирсэн “ЖДҮ-ийг санхүүжүүлэхэд банкуудад тулгарч буй асуудал, түүнийг даван туулах арга замын талаарх үр дүн”-г банкууд маань дотоодын үйл ажиллагаа, холбогдох бодлого журамдаа өөрчлөлт оруулахад ашиглах боломжийг олгох явдал билээ.

Судалгааны уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт судлаач нар, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирч санал бодлоо солилцсон хүндэт банкирууд болон энэхүү уралдааныг амжилттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэн, шалгаруулалтын комисст ажилласан ХасБанкны Жижиг Дунд Бизнесийн Банкны Газрын Захирал З.Булган, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн Доктор, Дэд профессор С.Ариунаа нарт Банк Санхүүгийн Академийн өмнөөс халуун талархалаа илэрхийлж байна.

СУДАЛГААНЫ НЭРС ТАТАЖ АВАХ

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨМНӨ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД, ТЭДГЭЭРИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

(С.Мөнхбилэг /Эрсдлийн шинжээч/ Х.Ариунтуяа /Бүтээгдэхүүн хариуцсан менежер/, Капитрон банк)

 PDF  PPT

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САНХҮҮЖИЛТ

(С.Тулга /Голомт Банк/, Э.Мягмарсүрэн /Улаанбаатар Хотын Банк/)

 PDF  PPT

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХЭД БАНКНЫ ӨМНӨ ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ ТҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ

(Б.Хуншагай /Том, Жижиг, Дунд байгууллагын банкны зээлийн Эрсдэлийн шинжээч/ Г.Энхлхагва /Санхүүгийн хяналтын ажилтан/, Худалдаа Хөгжлийн Банк)

 PDF  PPT