Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

КРЕДИТ БАНК ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

3-Р Сар 19, 2014

Кредит банк ньGlobal Money Week 2014 арга хэмжээг Монгол Улсад “Хүүхэд бүр санхүүч” уриан дор 2014 оны 3 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Монголын банкны холбоо болон бусад банкуудтай хамтран зохион байгуулж дараах ажлуудыг хэрэгжүүлж амжилттай оролцлоо. Үүнд:

  • “Хүүхэд бүр санхүүч” сэдэвт бүтээлийн уралдааныг бусад банкууд болон МБХ-той хамтран цахим сүлжээгээр амжилттай явуулсан. 
  •  2014.03.13-ны өдөр ЕБС-ийн  “Шинэ эрин” лаборатори сургуулиар зочилж банк санхүүгийн салбарын талаар мэдээлэл өгч, мөнгө, мөнгөний үнэ цэнэ, мөнгөө ухаалгаар зарцуулах арга ухаан болон мөнгөн хуримтлал бий болгох санхүүгийн боловсролын сэдвээр сурагчдад сургалт явуулав.
  • ЕБС-ийн “Шинэ эрин” лаборатори сургуулийн ахлах ангийн сурагчдыг Кредит банкаар зочлуулж банкны үйл ажиллагаатай танилцуулан, банк, санхүүгийн байгууллагын талаарх ойлголтыг өрөгжүүлж, АХА тэмцээн зохион байгуулж сурагчдын санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулсан билээ.  

Кредит банк нь цаашдаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил болгон зохион байгуулагддаг “Global money week” болон бусад арга хэмжээнд идэвхи гарган оролцох болно.