Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

“MONGOLIA MONEY WEEK” - “ХҮҮХЭД БҮР САНХҮҮЧ” ХӨДӨЛГӨӨНД ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО.

3-Р Сар 17, 2014

“MONGOLIA MONEY WEEK” “ХҮҮХЭД БҮР САНХҮҮЧ” ХӨДӨЛГӨӨНД ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3-р дунд сургууль

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Child Youth Finance International хөдөлгөөн, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 3 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд “Хүүхэд бүр Санхүүч” аяныг зохион байгуулж байгаа билээ.

Уг аяны хүрээнд Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль дээр зочилж “Санхүүгийн боловсрол олгох аян” нэртэйгээр 11-р ангийн 90 гаруй сурагчдад зориулан семинар уулзалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч ахлах ангийн сурагчид маань сэтгэл хангалуун идэвхитэй оролцсон юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Мөнгөний үнэ цэнэ, хуримтлалын ашиг тус,  мөнгийг ухаалаг зарцуулах арга зам,  санхүүгийн боловсрол, банк санхүүгийн салбарын онцлог, банкны салбарт ажиллахын давуу тал” зэрэг сэдвүүдийг багтаасан санхүүгийн мэдлэг олгох цогц семинар хичээлийг сонирхолтой арга хэлбэрээр зааж, ахлах ангийн сурагчдын санхүүгийн боловсролд хувь нэмэр орууллаа.

Уг арга хэмжээнд идэвхитэй оролцсон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн удирдлага болон нийт багш сурагчиддаа талархал илэрхийлье!

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р дунд сургууль

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн ахлах ангийн багш нартай уулзалт хийж “Санхүүгийн боловсрол олгох аяны” хичээл семинарыг хүлээлгэн өглөө. Ахлах ангийн багш нар маань хичээлийн цагууд дээрээ санхүүгийн боловсролын талаарх хичээлийг сурагчдад зааж санхүүгийн боловсрол, мэдлэгт нь хувь нэмрээ оруулснаар ирээдүйн мэргэжлээ сонгоход нь банк санхүүгийн салбар ямар давуу талтайг түүнчлэн сурталчлан хүргэлээ.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк