Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн анхны нэгдсэн уулзалт боллоо.

6-Р Сар 12, 2014

Өнгөрсөн 5 дугаар сард МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, албан ёсоор байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн нэгдсэн анхдугаар уулзалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк театрт амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад МБХ-ны Дэд Ерөнхийлөгч, Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като болон МБХ-ны нийт гишүүн банкуудын хүний нөөцийн газар хэлтсийн захирал, мэргэжилтнүүд оролцсон юм.

Уулзалтын үеэр банкны салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд хоорондоо танилцан,  МCS Академийн сургагч багш нарын зохион байгуулсан “Generation X and Y” сэдэвт сургалтанд хамрагдаж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ш.Маяа “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл”-ийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй санал солилцсон нь оролцогчдод маш сонирхолтой, богино хугацаанд өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөл нь салбарын өмнө тулгамдсан бодлогын чанартай асуудалд гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, салбарын үр ашигтай, эрүүл хөгжилд дэмжлэг үзүүлэхэд нийт гишүүдийн бодитой хувь нэмрийг оруулах, Холбоо болон гишүүн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулах, өөр хоорондоо туршлага хуваалцах, мэдээлэл солилцож хамтран ажиллах, гишүүн байгууллагын хүний нөөцийн газар, хэлтсийн захирлуудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл юм.

Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсье!

Монголын Банкны Холбоо