Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО, ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

3-Р Сар 24, 2014

Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Банкны Холбоо болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) өнөөдөр Монголын Эдийн Засгийн Чуулганы үеэр хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурлаа.

Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг Монголын Банкны Холбооны гишүүн банкууд санаачилсан бөгөөд хөтөлбөр хэрэгжсэнээр бүх банкууд санхүүжилт олгохдоо нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцох үнэлгээг хийдэг болно. Ийнхүү нэгдсэн байдлаар тодорхой шалгуур тавьснаар байгаль орчноо хамгаалан хойч үедээ үлдээх, цаашлан ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад онцгой хувь нэмэр оруулж чадна гэж үзэж байгаа юм.

Банкуудын санаачлан хэрэгжүүлэн эхэлж буй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Олон Улсын Санхүүгийн Корпораци дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээнд Монголын Банкны Холбоог төлөөлөн Дэд Ерөнхийлөгч Норихико Като, Олон Улсын санхүүгийн корпораци (IFC)-ийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Түeн Нгүен нар гарын үсэг зурлаа.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн 8 зарчмыг боловсруулаад байгаад бөгөөд нэмж 4 чиглэлээр удирдамж, бусад бодлогын баримт бичгийг гаргахаар амжилттай ажиллаж байна.

Монголын Банкны Холбоо