Та мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Монголын Банкны Холбооны нэрэмжит 2013 оны Рапид, Блиц, Бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

12-Р Сар 06, 2013

Монголын Банкны Холбоо нь Монголын Шатрын Холбоо, Гадаад хэргийн яамтай хамтран 2013 оны Рапид, Блиц, Бодлого бодолтын Улсын аварга шалгаруулах тэмцээийг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнийг Голомт банк, Капитал банк, Төрийн банк, Хаан банк, Худалдаа Хөгжлийн банкууд ивээн тэтгэж оролцож байгаа нь онцлог болж байна. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ5 телевиз ажиллах юм. 

Энэхүү рапид /түргэн/, блиц төрөл нь хамгийн сонирхолтойд зүй ёсоор тооцогддог. Учир нь энэ төрлийн онцлог нь богино хугацаанд шатрын уран сайхныг мэдрүүлдэг тул шатарчид, үзэгчдийн хамгийн дуртай төрөл юм.

Олон улсын шатрын холбоо нь 2013 оноос эхлэн рапид, блицийн тэмцээнүүдэд рейтинг тогтоож эхэлсэн нь энэ төрлийн тэмцээний нэр хүнд ач холбогдол хэр их өсч байгаа харуулж байгаа юм.

Монголын банкны салбар нь олон улсын жишигт нийцэж ажилладаг, нийгмийн хариуцлагаа эрхэмлэдэг, шинийг илэрхийлэгч, санаачлагчдын манлайд байдаг билээ. Энэ утгаараа оюун ухааны сор болсон спортыг дэмжин хамтарч ажиллаж байна.

Тэмцээн 2013 оны 12 дугаар сарын 6-аас 8-ны хооронд Гадаад хэргийн яаманд болох бөгөөд шатрын спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монголын Банкны Холбоо